Ялалт багт 15 айлын орон сууц баригдаж байна.
While mobile phones undoubtedly provide countless benefits and conveniences, their excessive and improper use brings with it a variety of negative effects and challenges that are often overlooked.
Халхгол сумын Ялалт багт төрийн албан хаагчдад зориулсан 15 айлын орон сууцны барилгын ажил улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Барилгын ажил энэ онд бүрэн дуусгаж, ашиглалтад орох юм.
Төрийн албан хаагчдыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах, амьдрах нөхцөлөөр хангах зорилтын хүрээнд Дорнод аймгийн төсвөөс 70 хувь, сумын төсвөөс 30 хувийн хамтарсан санхүүжилтээр өнгөрсөн жилүүдэд Баян-Уул, Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Матад, Чойбалсан, Чулуунхороот, Сэргэлэн суманд нийт 76 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан.
Мөн энэ онд уг ажлыг үргэлжлүүлэн улсын төсөв болон аймаг, сумын хамтарсан санхүүжилтээр 6 суманд нийт 64 айлын төрийн албан хаагчдын орон сууцны барилгын ажлыг хэрэгжүүлж байна.
Эдгээр бүтээн байгуулалт нь орон нутагт төрийн албаны хүний нөөцийг тогтворжуулах, төрийн албан хаагчдын ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.