Монгол Улсын 21 аймгийн 2026 оны 7 дугаар сарын төсвийн тэнцлийг авч үзэхэд Хэнтий аймаг 1.0 тэрбум төгрөгийн эерэг тэнцэлтэй гарсан байна.
Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр нийт 21 аймгийн 10 нь төсвийн алдагдалтай байгаа бол Хэнтий аймаг нь төсвийн эерэг тэнцэлтэй 11 аймгийн нэг болжээ.
Аймгуудын дунд Өмнөговь 116.7 тэрбум, Говь-Алтай 17.9 тэрбум, Дархан-Уул 14.1 тэрбум, Сэлэнгэ 7.3 тэрбум, Орхон 7.7 тэрбум төгрөгийн эерэг тэнцэлтэй байгаа бол Хэнтий аймаг 1.0 тэрбум төгрөгийн ашигтай тэнцлээр бүртгэгдсэн байна.
Энэхүү үзүүлэлт нь аймгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл тэнцвэртэй байгааг харуулсан эерэг үзүүлэлт юм.
Хэнтий аймаг нь төсвийн сахилга бат, орлого төвлөрүүлэлт, төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтад анхаарч, орон нутгийн эдийн засаг, бүтээн байгуулалт, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
22
6-р сар, 2025
Хэнтий аймаг төсвийн эерэг тэнцэлтэй байна
While mobile phones undoubtedly provide countless benefits and conveniences, their excessive use brings with it a variety of negative effects.
2025-06-22
1 минут унших
84