Хэрлэн голын 265 метр урт төмөрбетон гүүр нээлтээ хийлээ
While mobile phones undoubtedly provide countless benefits and conveniences, their excessive and improper use brings with it a variety of negative effects and challenges that are often overlooked.
Хэнтий аймгийн Хэрлэн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн Хэрлэн голын 265 метр урт төмөрбетон гүүр, 14.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, ашиглалтанд орлоо.

Гүүрийн угсралтын ажлыг “Гангүүр” ХХК, 14.2 км хатуу хучилттай авто замын ажлыг “Хөвчийн зам” ХХК тус тус гүйцэтгэсэн бол төслийн захиалагчаар Зам, тээврийн яам ажилласан байна. Зураг төслийг “ХЗТ авто зам” ХХК, барилга угсралтын ажлын зөвлөх болон хяналтын үйлчилгээг “Эм Ай Эл” ХХК, “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК хэрэгжүүлжээ.
Энэхүү зам, гүүр ашиглалтад орсноор Чингис хотын төвөөр дамжин өнгөрдөг өдөрт дунджаар 150-250 орчим хүнд даацын болон том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хотын төвөөс шилжин өнгөрөх боломж бүрдэнэ.

Ингэснээр хотын төвийн авто замын ачаалал, эвдрэл багасахын зэрэгцээ тоосжилт буурч, зам орчмын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин сайжрах чухал ач холбогдолтой юм.
Мөн тус бүтээн байгуулалт нь Хэнтий аймгийн эдийн засаг, үйлдвэрлэл, аялал жуулчлал болон бүс нутгийн тээвэр логистикийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, Чингис хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулсан томоохон бүтээн байгуулалт болж байна.
